Jump to content

Англи хэл

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Англи хэл
English
Өөрийн нэр/ˈɪŋɡlɪʃ/[1]
ТархалтИх Британи
Америкийн Нэгдсэн Улс
Канад
Австрали
Ирланд
Шинэ Зеланд
гэх мэт бусад газар
ЯрилцагчидТөрөлх: 380 сая (2021)[2]
Эрт хэлбэр
Албан ёсны хэрэглээ
Улс
Орон нутаг
Томьёолбор
ISO 639-1en
ISO 639-2eng
ISO 639-3eng
Глоттологstan1293
  Ихэнх хүмүүсийн төрөлх хэл нь англи хэл байдаг улс, нутаг дэвсгэр
  Англи хэл нь албан ёсны болон захиргааны хэл боловч олонхын төрөлх хэл биш улс, нутаг дэвсгэр
IPA авианы тэмдэгт орсон болно. Тохиромжтой үзүүлэх дэмжлэггүйгээр та Юникод тэмдэгтүүдийн оронд асуултын тэмдэг, хайрцаг эсвэл бусад тэмдэгтүүдийг харах магадлалтай.

Англи хэл (English эсвэл the English language) нь Англид үүссэн, Энэтхэг-Европ хэлний аймгийн Роман-Германы хэлнээс салбарлаж үүссэн гэж хэлний шинжлэх ухаан үздэг. Энэ нь Их Британийн колоничлолын бодлогын үр дагавраар өнөөдөр дэлхийн хамгийн түгээмэл хэлнүүдийн нэг болоод байгаа бөгөөд Нэгдсэн Вант Улс, Америкийн Нэгдсэн Улс, Канад, Австрали, Шинэ Зеланд, Ирланд, Карибын орнуудад албан ёсны хэл гэж ашиглаж байна. Дэлхий дээр 340 сая хүн англи хэлийг төрөлх хэлээ гэж үздэг. Харин хоёрдогч хэлээр эзэмшсэн хүмүүсийн тоо нь 1 гаруй тэрбум байдаг гэсэн судалгаа бий. Орчин цагийн англи хэл нь эртний англи буюу англо-саксон хэлний нэгэн аялга байдлаар үүсч, 5 дугаар зууны үед Британид нэвтэрсэн Роман-герман хэлний аялгаар баяжсан хэл ажээ. Түүнчлэн түүхэн хөгжлийн явцад латин болон франц хэлний норманд аялгаар баяжиж ирсэн байна. 1362 онд франц хэлийг халж, англи хэлийг Английн хууль ёсны хэл болгосноор англи хэлний жинхэнэ сэргэлт эхэлж, 14-р зууны Английн утга зохиолын үүсэл, 15-р зууны хэвлэлийн үүсэл, 16-17 зууны Уильям Шекспир, Эдмунд Спэнсэр, Кристофер Марлоуи нарын Англи утга зохиолын суут төлөөлөгчдийн эринг дамжин, хэл зүйч Самуэл Жонсон (1709-1784)-ы зохиосон англи хэлний стандартчилсан дүрэм гарснаар орчин цагийн төгс хэл болж бүрэлдсэн гэж үздэг байна. Мөн Америкийн англи хэлний толийг зохион бүтээсэн Ноа Вебстер ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байна.

Англи хэл нь НҮБ-ын албан ёсны 6 хэлний нэг юм.

  1. Oxford Learner's Dictionary 2015, Entry: English – Pronunciation.
  2. "What are the top 200 most spoken languages?". Ethnologue. 2023. Архивласан огноо 18 June 2023. Татаж авсан: 3 October 2023.
  3. Загвар:E26
Wikipedia
Wikipedia
Википедиа: Англи хэлээр
  翻译: