Jump to content

Атом масс

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Атом масс (A тэмдэглэгдэнэ) гэдэг нь атомын цөм дэх протон ба нейтроны тооны нийлбэр юм. Атом массыг химийн элементийн тэмдэглэгээний өмнө, дээд талд бичнэ. Жишээлбэл, нүүрстөрөгч-12 (12C) нь 6 протон, 6 нейтронтой ба атом масс нь 12 юм. Бүрэн бичиглэлийг гэж хийнэ.

Атом нь химийн элементийн шинж чанарыг илэрхийлсэн дан ба нийлмэл бодисын молекулыг бүрдүүлэгч химийн элементийн хамгийн жижиг хэсэг юм. Эртний Грекийн гүн ухаантан Демокрит МЭӨ 400 жилийн тэртээ бодисын хуваагдлын хязгаар болох хамгийн жижиг хэсгийг атом гэж нэрлэжээ. Орчлон хорвоо дээрх бүхий л зүйл тодорхой бүтэцтэй байдгийн адил бодисыг бүрдүүлдэгч жижиг хэсэг болох атом мөн тодорхой бүтэцтэй. Атом нь давхраа, бүрхүүл, электрон (хасах цэнэгтэй), цөмөөс тогтдог. Атомын цөмд протон (нэмэх цэнэгтэй) , нейтрон багтсан байдаг.

Атомын гадаад давхрааг валентын давхраа гэдэг. Харин валентын давхраанд оршиж буй электроныг бусад электроноос ялгаж, химид валентын электрон гэж нэрлэдэг.

Атом масс ба атомын дугаарын ялгаа нь нейтроны тоо (N)-гоор илэрхийлэгдэнэ: N=A−Z.

Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

  翻译: