Бельги
Бельгийн Хаант Улс ᠪᠧᠯᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠭᠠᠨᠲᠤ ᠤᠯᠤᠰ | |
---|---|
Төрийн дуулал: La Brabançonne ("Брабант") | |
![]() Бельги улсын байршил (хар ногоон) – Европ (ногоон & хар саарал) | |
Нийслэл ба томоохон хот | Брюссель 50°51′N 4°21′E / 50.850°N 4.350°E |
Албан ёсны хэл | |
Угсаатны бүлгүүд (2022[1]) |
|
Шашин (2019[2]) | |
Ард түмний нэршил | |
Төр засаг | Холбооны парламентын үндсэн хуульт хаант засаг[3] |
• Хаан | Филипп |
Барт Де Вевер | |
Хууль тогтоох байгууллага | Холбооны Парламент |
Сенат | |
Төлөөлөгчдийн танхим | |
Түүх | |
• Тунхагласан | 1830 оны 10 сарын 4 |
1839 оы 4 сарын 19 | |
Газар нутаг | |
• Нийт | 30,528[4] км2 (136) |
• Усны эзлэх талбай (%) | 0.71 (2015)[5] |
Хүн ам | |
• 2022 тооцоо | ![]() |
• Нягтаршил | 376/км2 (22) |
ДНБ (ХАЧП) | 2022 тооцоо |
• Нийт | ▲ $723 тэрбум [7] (37) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $62,065[7] (20) |
ДНБ (нэрлэсэн) | 2022 тооцоо |
• Нийт | ▲ $589 тэрбум[7] (26) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $50,598[7] (17) |
ОТББИ (2021) | 23.9[8] бага |
ХХИ (2021) | ▲ 0.937[9] маш өндөр · 13 |
Мөнгөний нэгж | Евро (€) (EUR) |
Цагийн бүс | UTC+1 (CET) |
• Зуны цаг (ЗЦ) | UTC+2 (CEST) |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +32 |
Домэйн нэр | .be |
|
Бельги (нидерл. België; франц. Belgique , герм. Belgien), албан ёсоор Бельгийн Хаант Улс нь баруун-хойд Европт байрлах улс юм. Нидерланд, Герман, Люксембург, Франц орнуудтай хиллэнэ. Европын Холбоо, НАТО зэрэг байгууллагуудыг үүсгэсэн орнуудын нэг бөгөөд Европын Холбооны төв байр нь энд улсад байрлана. Газар нутаг нь 30 528 км² бөгөөд 2022 оны байдлаар хүн ам нь — 11 584 008 сая орчим байв. Албан ёсны хэл нь: нидерланд, франц болон герман юм. Мөнгөн тэмдэгт нь— евро.
Монгол Улстай 1971 оны 7-р сарын 8-нд дипломат харилцаа тогтоосон.[11]
Герман болон Латин Европын соёлуудын хил дээр орших Бельги улсын хамгийн том бүсүүд нь хойд талын нидерланд хэлээр ярьдаг Фландерс (хүн амын 58%), франц хэлээр ярьдаг өмнөд талын Валлониа (32%) юм. Брюссель-Нийслэлийн бүс нь албан ёсны хоёр хэлтэй боловч голдуу франц хэлтэй, Фландерс бүсийн дунд, Валлонийн бүсийн орчим орших бөгөөд хүн амын 10% нь амьдардаг. Зүүн Валлонид Герман хэлээр ярьдаг цөөн хүн ам бий. Бельгийн хэлний олон төрөл янз байдал, улс төр, соёлын сөргөлдөөнүүд нь улс төрийн түүх, засаглалын төвөгтэй системд тусгалаа олжээ.
Бельги гэсэн нэр нь Галлиа Бельгика (Gallia Belgica) гэгч Галлын хойд хэсэгт орших Ромын эзэнт гүрний мужийн нэрнээс гаралтай. Энд Белги (Belgae) гэгч Селт, Германы хүн ам амьдарч байжээ. Түүхийн хувьд Бельги, Нидерланд, Люксембург улсууд нь нам доор улсууд гэгддэг байсан бөгөөд энэ нь одоогийн Бенилюкс холбооноос арай илүү газрыг эзлэдэг байв. Дундад зууны буюу 17-р зууны үеэс худалдаа, соёл урлагийн томоохон төв байжээ. 16-р зуунаас 1830 оны хувьсгал хүртэл Бельгийн нутаг дэвсгэр дээр олон Европын улсууд дайтаж байсан бөгөөд үр дүнд нь "Европын дайны тавцан" гэгдэх болсон байна. Тусгаар тогтносноос хойш Бельги нь Аж үйлдвэрийн хувьсгалд идэвхитэй оролцон хөгжиж, хэрэгцээт түүхий эдээ олохын тулд Африкт олон колонийг байгуулжээ.
Засаг захиргааны хуваарилалт
[засварлах | кодоор засварлах]Бельги улс засаг захиргааны хувьд газар нутаг болон хэл гэж хоёр хуваагддаг бөгөөд энэхүү хуваарилалт нь зэрэг оршин тогтнодог онцлогтой.
Бельги улс газар нутгийн хувьд 3 бүс нутагт хуваагдаж 2 бүс нутаг нь цаашаа аймагт хуваагдана:
- Фламанд бүс нутаг
- Антверпен аймаг
- Лимбург аймаг
- Зүүн Фландр аймаг
- Баруун Фландр аймаг
- Фламандын Брабант аймаг
- Валлон бүс нутаг
- Эно аймаг
- Льеж аймаг
- Люксембург аймаг
- Намюр аймаг
- Валлоны Брабант аймаг
- Брюссель нийслэл бүс нутаг
Бельги улс хэлний хувьд 3 хэлний нийгэмлэгт мөн хуваагддаг.
- Фламанд нийгэмлэг (Фламанд болон Брюссель нийслэл бүс нутаг орно)
- Франц нийгэмлэг (Валлон болон Брюссель нийслэл бүс нутаг орно)
- Герман нийгэмлэг (Льеж аймгийн хэсэг ордог).
Эдийн засаг
[засварлах | кодоор засварлах]Бельги бол аж үйлдвэрийн дараах өндөр хөгжилтэй улс. Эдийн засгийн үндэс нь үйлчилгээний салбар (ялангуяа тээвэр, худалдаа) ба аж үйлдвэр юм.
Тус улсын эрчим хүчний гол салбар бол цөмийн эрчим хүч юм. Бельгид хоёр атомын цахилгаан станц байдаг бөгөөд нэг нь Антверпен хотын ойролцоо, нөгөө нь Хюэй бүсэд байдаг. Одоогоор тус улсын цахилгаан эрчим хүчний 75 хувийг атомын цахилгаан станц үйлдвэрлэж байна.
Бельгид тээврийн систем сайн хөгжсөн. Антверпен боомт нь Европын хоёр дахь том боомт бөгөөд дотоод тээвэр ч сайн хөгжсөн байна.
Зүүлт, тайлбар
[засварлах | кодоор засварлах]- ↑ Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>
tag; no text was provided for refs namedDemographics2020
- ↑ Eurobarometer 90.4: Attitudes of Europeans towards Biodiversity, Awareness and Perceptions of EU customs, and Perceptions of Antisemitism. European Commission. Эх хувилбараас архивласан: 13 Гуравдугаар сар 2020. Татаж авсан: 9 August 2019 – via GESIS.
- ↑ "Government type: Belgium". The World Factbook. CIA. Эх хувилбараас архивласан: 7 February 2012. Татаж авсан: 19 December 2011.
- ↑ "be.STAT". Bestat.statbel.fgov.be. 26 November 2019.
- ↑ "Surface water and surface water change". Organisation for Economic Co-operation and Development (OECD). Татаж авсан: 11 October 2020.
- ↑ "Structure of the Population" (англи хэлээр). Statbel. Татаж авсан: 30 June 2022.
- ↑ 7.0 7.1 7.2 7.3 "World Economic Outlook Database, October 2022". IMF.org. International Monetary Fund. October 2022. Татаж авсан: November 27, 2022.
- ↑ "Gini coefficient of equivalised disposable income – EU-SILC survey". ec.europa.eu. Eurostat. Татаж авсан: 21 June 2022.
- ↑ "Human Development Report 2021/2022" (PDF) (англи хэлээр). United Nations Development Programme. September 8, 2022. Татаж авсан: September 8, 2022.
- ↑ The Belgian Constitution (PDF). Brussels, Belgium: Belgian House of Representatives. May 2014. p. 63. Архивласан (PDF) огноо 10 August 2015. Татаж авсан: 10 September 2015.
- ↑ Archive copy (Memento 27. Хоёрдугаар сар 2020 цахим архивт) Монгол Улсын Гадаад харилцааны яам
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Commons: België - Belgique – Викимедиа дуу дүрсний сан
- belgium.be – Албан ёсны мэдээлэл ба албад
- Ханы харш - Бельгийн Хант засаг