Jump to content

Бит

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Бит гэдэг нь Хоёртын тоололын тоо бөгөөд 0 эсвэл 1 гэсэн утга авдаг. Хоёртын тоолол нь цахим мэдээллийг хадгалах болон дамжуулах үндсэн нэгж юм. Мэдээллийн онолд натурал тоог мөн өргөн хэрэглэдэг бөгөөд нит (nit) эсвэл нат (nat) хэмээн тэмдэглэдэг. Куантум компьютерт кюбит (qubit) тооллыг мөн хэрэглэх бөгөөд энэ нь үнэн байх магадлалтай мэдээллийг илэрхийлнэ.

Бит нь мөн мэдээлийн багтаамжийг хоёртын тооллоор илэрхийлсэн хэмжүүр болдог.

Товчлол ба тэмдэглэгээ

[засварлах | кодоор засварлах]

Битийг хэрхэн тэмдэглэх вэ гэдэг асуудал байтын (byte) тэмдэглэгээтэй эндүүрэгддэгээс өнөөг хүртэл гүйцэт тогтон стандартчлагдаагүй байгаа боловч IEEE 1541 стандартын дагуу жижиг "b" үсгийг бит, том "B" үсгийг байт гэж ойлгохоор заасан байдаг. Энэ нь одоогийн компьютерийн ертөнцөд өргөн дэлгэр хэрэглэгдэж байгаа авч эдгээр нь мөн барн (barn) болон бэл (bel) нэгжүүдэд мөн хэрэглэгддэгээс олон улсын хэмжээнд бүрэн хүлээн зөвшөөрөгдөөгүй хэвээр байна.

Бит гэдэг үг анх 1948 онд Клод Шэннон-н A Mathematical Theory of Communication номонд гарчээ. 1947 онд Беллийн лабораторид "binary digit" буюу хоёртын тоо гэдэг үгийг хялбарчлан холбоод "bit" болгож байжээ. Бит нь нэг эсвэл тэг, үнэн эсвэл худал, "on" эсвэл "off" гэсэн төлөвийн утга авна.


1947 онд Беллийн лабораторид "binary digit" буюу хоёртын тоо гэдэг үгийг хялбарчлан холбоод "bit" болгож байжээ. Бит нь нэг эсвэл тэг, үнэн эсвэл худал, "on" эсвэл "off" гэсэн төлөвийн утга авна. Мэдээллийн бит хэм-жигдэхүүн (Бит величина информации. Byte guantity of information). АНУ-ын эрдэмтэн Клод Шэннон 1948 онд мэдээлэл нь бие даасан шинжлэх ухаан мөн гэдгийг баталж, түүний онолыг боловсруулж, аливаа мэдээллийн хэмжээг мөрийн тоо, цаг хугацаагаар бус агуулгаар нь хэмжиж болно гэсэн дүгнэлт хийжээ. Тэрээр аль нь ч үнэн байж болох хоёр боломжийн нэгийг тодруулсан хариунд багтаж буй мэдээллийг нэг бит хэмжээтэй гэж үзээд, түүнийг хэмжих дараах томъёог боловсруулсан байна. Үүнд: H = log² n Энд H – бит хэмжигдэхүүн, n – боломж бүхий тохиолдлууд юм. Үүнийг орчин үеийн мэдээллийн шинжлэх ухаанд өргөн ашиглаж байгаагийн хамт зарим тохиолдолд сэтгүүл зүйн практик ч хэрэглэдэг

Бит гэдэг нь Хоёртын тоололын тоо бөгөөд 0 эсвэл 1 гэсэн утга авдаг. Хоёртын тоолол нь цахим мэдээллийг хадгалах болон дамжуулах үндсэн нэгж юм. Мэдээллийн онолд натурал тоог мөн өргөн хэрэглэдэг бөгөөд нит (nit) эсвэл нат (nat) хэмээн тэмдэглэдэг. Куантум компьютерт кюбит (qubit) тооллыг мөн хэрэглэх бөгөөд энэ нь үнэн байх магадлалтай мэдээллийг илэрхийлнэ. Бит нь мөн мэдээлийн багтаамжийг хоёртын тооллоор илэрхийлсэн хэмжүүр болдог.

Битийг хэрхэн тэмдэглэх вэ гэдэг асуудал байтын (byte) тэмдэглэгээтэй эндүүрэгддэгээс өнөөг хүртэл гүйцэт тогтон стандартчлагдаагүй байгаа боловч IEEE 1541 стандартын дагуу жижиг "b" үсгийг бит, том "B" үсгийг байт гэж ойлгохоор заасан байдаг. Энэ нь одоогийн компьютерийн ертөнцөд өргөн дэлгэр хэрэглэгдэж байгаа авч эдгээр нь мөн барн (barn) болон бэл (bel) нэгжүүдэд мөн хэрэглэгддэгээс олон улсын хэмжээнд бүрэн хүлээн зөвшөөрөгдөөгүй хэвээр байна.

Компьютерт мэдээллийг яаж хадгалдаг вэ? Бид өдөр тутмын амьдралдаа хэмжүүрийн нэгжүүдийг байнга ашигладаг. Хүндийн жинг килограммаар, уртыг метрээр, багтаамжийг литрээр гэх мэт. Жишээ нь: 3л багтаамжтай саванд хэдэн литр сүү хийх вэ? Саван дахь сүүний хэмжээг тодорхойлохын тулд литр гэсэн хэмжигдэхүүнийг хэрэглэж байна. Үүний нэгэн адилаар мэдээллийн тоо хэмжээ, түүнийг хэмжих нэгжийн тухай яригддаг.

Компьютерт хоёртын системийн тоонуудыг хадгалахын тулд триггерүүдийн үндсэн дээр зохион байгуулагдсан санах ойг ашиглах ба мэдээллийн тоон хэмжээг хэмжих хэмжилтийн нэгж болгон нэг ширхэг триггерт хадгалж болох мэдээлэл буюу хоёртын тооны нэг оронгоор илэрхийлж болох мэдээллийг авдаг. Ийм хэмжээний мэдээллийг нэг бит(bit) гэдэг. Энэ нэр томъёо binary digit буюу хоёртын орон гэсэн үгүүдээс гаралтай.

Бит нь мэдээллийг хэмжих хамгийн бага нэгж юм. Харин дараагийн шатанд байт(byte) гэсэн нэгжийг суурь болгон ашигладаг. Нэг байт нь 8 бит буюу найман хоёртын оронг агуулдаг. Харин 1024байт=1кбайт болдог. Бидний хэрэглэдэг аравтын тооллын системд 1кг=1000г, 1км=1000м гэх мэтээр авдаг ба 1к=103 (кило), 1м=106 (мега), 1g=109(гега), 1t=1012 (тера) болдог. Харин хоёртын тооллын системд 210 зэрэгт буюу 1024-өөр тооцдог байна. Цааш нь 1024кбайт=1мбайт, 1024мбайт=1gбайт гэх мэт. Энд 1024d=210=10000000000 тоо нь хоёртын системд 10000000000в болно.

  翻译: