Jump to content

Украин

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Украин
Україна (Украин)
Төрийн дуулал: Державний Гімн України
"Украины төрийн дуулал"
Нийслэл
ба томоохон хот
Киев
49°N 32°E / 49°N 32°E / 49; 32
  • Албан ёсны
  • болон үндэсний хэл
Украин хэл[1]
Угсаатны бүлгүүд
(2001)[2]
Шашин
(2018)[3]
Ард түмний нэршилУкраинчууд
Төр засагНэгдмэл хагас ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс
Володимир Зеленський
Денис Шмихал
Руслан Стефанчук
Хууль тогтоох байгууллагаДээд Рада
Түүх
882
1199
8 сарын 18, 1649 он
11 сарын 20, 1917 он
3 сарын 10, 1919 он
8 сарын 24, 1991 он
6 сарын 28, 1996 он
Газар нутаг
• Нийт
603,628[4] км2 (45)
• Усны эзлэх талбай (%)
3.8[5]
Хүн ам
• 2023 тооцоо
Neutral decrease 36,744,636[6] (41)
• Нягтаршил
73.8/км2 (115)
ДНБ (ХАЧП)2022 тооцоо
• Нийт
$441.075 тэрбум[7]
• Нэг хүнд ноогдох
$12,660[7]
ДНБ (нэрлэсэн)2022 тооцоо
• Нийт
$151.1 тэрбум[7]
• Нэг хүнд ноогдох
$4,349[7]
ОТББИ (2020)  25.6[8]
бага
ХХИ (2021) 0.773[9]
өндөр · 77
Мөнгөний нэгжГривна (₴) (UAH)
Цагийн бүсUTC+2[10] (ЗЕЦ)
• Зуны цаг (ЗЦ)
UTC+3 (ЗЕЗЦ)
Огнооны форматөө.сс.жжжж
Жолооны талбаруун
Утасны томьёо+380
Домэйн нэр

Украин (Украин: Україна [ʊkrɐˈjinɐ]) нь Зүүн Европт орших улс юм. Зүүн талаараа Орос, хойд талаараа Белорус, баруун талаараа Польш, Словак, Унгар, баруун өмнөд талаараа Румын, Молдав (Мөн маргаантай газар нутаг болох Транснистр) орнуудтай хиллэдэг. Мөн өмнөд талд нь Хар тэнгис, Азовын тэнгис оршдог. Нийслэл хот нь Киев юм.

Орчин үеийн Украины нутаг дэвсгэрт МЭӨ 32,000 оноос хойш хүн оршин сууж байжээ. Украин улсын түүх нь зүүн Славуудаас эхэлжээ. 9-р зууны үеэс Украины газар нутаг нь Викингүүдээр удирдуулсан Зүүн Славуудын иргэншил болох Киевийн Русийн төв байсан. Дундад зууны үед энэ газар нь Зүүн Славян соёлын гол төв байсан бөгөөд Киев Русийн сул овгийн холбоо нь Украины өвөрмөц байдлын үндэс суурийг бүрдүүлсэн. 11 дүгээр зууны дундуур Европ дахь хамгийн баян, хамгийн том эзэмшил байсан үедээ оргилдоо хүрсэн Киевийн Орос нь 13 дугаар зуунд Монголчуудын довтолгооны үр дүнд нуран унж задарсан байна. 14-р зуунаас хойш Украины газар нутаг нь бүс нутгийн хүчирхэг гүрнүүдийн хооронд хуваагдаж байжээ. Дараагийн 600 жилийн хугацаанд өнөөгийн Украины газар нутаг Польш-Литвын хамтын нөхөрлөл, Австри-Унгар, Османы эзэнт гүрэн, Оросын Хаант Улс зэрэг янз бүрийн гүрнүүд маргаантай, хувааж захирч байсан байна. Казакын Гетманат улс 17-18-р зууны үед үүсч, цэцэглэн хөгжсөн боловч эцэст нь Польш, Оросын эзэнт гүрний хооронд хуваагдсан байна.

19-р зуун гэхэд ихэнх хэсэг нь Оросын эзэнт гүрэнд шингэж, бусад нь Австри-Унгарын эрх мэдэл доор байв. Оросын Октябрийн хувьсгал, Иргэний дайны дараа 1917-1921 оны хооронд тусгаар тогтнолын төлөөх үргэлжилсэн тэмцэл болж, улмаар Украин нь 1922 онд ЗХУ-ын анхны Бүгд найрамдах улсуудын нэг болжээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараа 1954 онд Крымыг Зөвлөлт Холбоот Орос Улсаас Украйнд шилжүүлсэн. Үүнээс гадна Украинын газар нутагийг хуучин польшийн дайнд эзлэгдсэн газрыг нэгтгэж баруун тийш тэлжээ. 1945 онд Зөвлөлт Холбоот Улс нь НҮБ-ын анхны гишүүн орнуудын нэг болсонтой холбоотойгоор крымыг Украйнд шилжүүлсэн байдаг. 1991 онд ЗХУ задарснаар Украин нь дахин тусгаар тогтносон улс болсон байна. Үүний үр дүнд зах зээлийн эдийн засагт шилжих болж, найман жил дараалан эдийн засгийн уналтанд оржээ. Гэвч шинэ зуун эхэлснээс хойш эдийн засаг нь тогтвортой хөгжиж, ҮНБ нь жил тутамд 7 хувиар нэмэгдэж байна.

Украин нь нэгдмэл улс бөгөөд 24 муж (область), 1 автономит Бүгд найрамдах улс (Крым), тусгай зэрэглэлийн 2 хот болох нийслэл Киев, ОХУ-д түрээсийн гэрээгээр эзэмшүүлж байгаа бөгөөд ОХУ-ын Хар тэнгисийн флотын төв байрладаг Севастополиос бүрдэнэ. Украин нь хагас-ерөнхийлөгчийн засаглалтай Бүгд найрамдах улс бөгөөд гүйцэтгэх, хууль тогтоох, шүүх байгууллагууд нь тусдаа оршдог. 2004 оны сүүлчээр Үндсэн Хуулиндаа өөрчлөлт оруулсны үр дүнд парламент, ерөнхий сайд, кабинетийн хоорондох хүчний тэнцвэр болон тэдний ерөнхийлөгчтэй харилцах харилцааг өөрчилжээ.

Украин 603,628 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай, Мадагаскараас арай том буюу дэлхийн 46-р том орон юм. Оросын Европ дахь хэсгээс жижиг ч Францаас том болохоор Европт нутаг дэвсгэрээрээ хоёрдугаарт орно.

Физик газар зүйн зураг
Херсон муж дахь тариалангийн талбай

Хойд өргөргийн 44° — 53°, зүүн уртрагийн 22° — 41° дотор дорно Европын өмнөд биед оршдог. Хөндлөн 1316 километр, гулд 740 километр газар сунасан тэгш өнцөгтөрхүү хэлбэртэй. Дорнод талаараа Орос (1955 км хил), умард талаараа Беларусь (1084 км), баруун талаараа Польш (542 км), Словак (98 км), Унгар (135 км), Молдав (1202 км, үүний 405 км нь Приднестр оронтой), Румын (608 км) гэсэн 7 улстай газраар хиллэж, өмнөд талдаа Хар тэнгис, Азовын тэнгист тулдаг. Эргийн урт — 2835 км.

Европ тивийн газар зүйн төв цэг Украин улсын Закарпат мужийн нутаг Рахов хотоос холгүй байна гэсэн судалгааг Зөвлөлтийн эрдэмтэн гаргажээ.

Украин орон ерөнхийдөө Дорнод Европын тэгш талд байна. Нутгийн 71% нам доор газар, 26% өндөрлөг , 3% уул нуруу гэдэг. Нам доор газар нь нутгийн өмнөд (тэнгисийн эрэг), хойд (᠌Полесийн), гол дундуур (Днепр орчмын) байдаг бол нутгийн баруун өмнөд бие уулархаг буюу Карпатын нуруу, түүний ар бэл байна. Хажуугаар нь Днеприйн баруун өндөрлөг, Волыний өндөрлөг, нутгийн зүүн талаар Төв Оросын өндөрлөг байхаас гадна Крымын урд эргээр Крымын нуруу гэж бий. Говерла (2061 м) уул хамгийн өндөр цэг бол тэнгисийн эрэг нам доор цэг нь болно. Украины тал нутгийн дундуур Днепр, Донец, Өмнөд Буг зэрэг гол мөрөн урсдаг.

Украины Карпат

Украин эх газрын уур амьсгалтай. 4 улиралтай ба Карпатын уур амьсгал арай өөр. Нутгийн баруун биеэр жилд 1,200 мм хур тунадастай бол зүүн хэсгээр 400 мм байх жишээтэй. Өвөл тэнгисийн эргээр арай дулаан, эх газрын гүн рүү арай хүйтэн. Жилийн агаарын дундаж температур 8 °C байдаг.

Украины дорнод талын зурам

Украины зүүн хэсгээр тал хээр, баруун хэсгээр ой мод, уултай. Амьтан ургамал нь түүнд зохицсон байдаг. Ойд шилүүс, чоно, зэрлэг гахай, хүрэн баавгай, голд минж, халиу, булга байна. Загаснаас мөрөг, зоодой загас байдаг ба орон даяар 6000 зүйлийн ургамал байна.

Украин орон төмрийн хүдэр, нүүрс, манган, шатдаг хий, газрын тос, давс, хүхэр, бал чулууны нөөцтэй.

Үндэстэн Хувь
(2001 он)
Украин үндэстэн 77.1 %
Орос үндэстэн 17.3 %
Беларусь үндэстэн 0.6 %
Молдав үндэстэн 0.5 %
Крымын татар 0.5 %
бусад ард түмэн 4.0 %
Украин хувцас
Украины муж бүрт төрөлх орос хэлтний эзлэх хувь

Украин дэлхийн 194 улсаас 31–р олон хүнтэй улс юм. Гэсэн ч 1990 оноос Украины хүн амын тоо буурсаар байна. 1993 онд 52 сая байснаа 2001 онд тоолоход 48 сая , 2014 онд тооцоход 44,291,413 болжээ. 2010 оны үед мянган хүн тутамд 10 хүн төрж, 15 хүн өнгөрч байжээ. Одоо нэг км² газарт 77 хүн ноогдож байна. Аж үйлдвэр хөгжсөн дорнод нутаг (Донецк, Луганск, Харьков, Днепропетровск), Карпатын араар (Львов, Ивано-Франковск, Черновцы) хүн ам илүү шигүү оршин суудаг.

Украины хүн амын дийлэнх олонх 77.8 хувийг украин үндэстэн эзэлж байна. Дараах 17.3 хувийг оросууд бүрдүүлж, үлдсэн 4 хувьд беларусь, молдав, крымын татар, болгар, унгар, румын, польш, еврей хүмүүс байна. Украин, орос, беларусь, польш нь слав угсаатан юм. Дэлхийн хоёрдугаар дайнаас өмнө еврей, польш, германчууд одооныхоосоо илүү хувь эзэлдэг байсан.

Украин, оросын хэл хоёул дорнод слав бүлэгт хамаарагдана. Украин улс ЗХУ-аас тусгаар тогтноод украин хэлээ албан ёсоор түлхүү хэрэглэх болсон ч зүүн нутгийн иргэдийн дунд орос хэл давамгайлсан хэвээр байна. /Оросын түрэмгийлэл хийсэн нэг шалтгаан/ 2001 оны хүн амын тооллогоор 67% нь төрөлх хэл нь украин, 30% нь төрөлх орос хэлтэй гэж мэдүүлсэн бол 2004 оны нийгмийн судалгаанд 42% украинаар, 45% оросоор хэлэлцдэгээ хэлжээ. Төрийн эрх баригчид орос хэлийг хязгаарлах талаар ихээхэн хүч чармайлт гаргаж байгаа.

Украин, орос хоёул нэгэн төрлийн, бас кирил үсгээр бичдэг ч үсэг нь шууд хөрвөхгүй. Тухайлбал украины ᠌"г" үсэг /h/ авиагаар хэлэгдэж, "ґ" нь [г], "i" нь [и], "ї" нь [йи], "и" нь [ы] (жишээ нь Київ = Кыйив) болж галиглагдана. Бас лицарь - [рыцарь] гэж гийгүүлэгч сэлгэдэг.

Украинд шашин шүтэх нь хүний эрхийн хэрэг. Хүн ардын 88 % христийн шашин шүтдэг, гол нь зүүн хэсэгт үнэн алдартны, бас католик, протестант шашны урсгалын ёс уламжлалтай. Энд Үнэн алдартны урсгал Христийн тооллын X—XII зуунаас дэлгэрсэн ба Киевийн, Москвагийн гэсэн хоёр сүмийг дагадгаараа дотроо ялгарна. Социалист дэглэмийн үед шашин шүтлэг хориотой байсан тул 1990-ээд оноос шашин итгэл үнэмшлээ сэргээж эхэлсэн. Крымын татарчууд ислам шашин, еврей нь иудейн шашин шүтдэг.

Украины хүн амын 67.2% хот газар суудаг. Украинд одоо 457 хот, 886 балгас (томоохон суурин) , 28552 суурин (гацаа, тосгон) байна.

Киев хот
Украин улсын арван зургаан том хот
Владимир гүн 988 онд христийн шашинд оржээ

Украинд палеолит, неолитийн үеийн хүний ул мөр олддог. Судлаачид 300 гаруй эртний булш, газрыг нээн судалсан.

Анхны оршин суугч нь киммер байв. Түүнийг иран угсааны скиф аймаг МЭӨ VII зуунд цохьсон. Мөн үеэс өмнөд эргээр Грекийн худалдааны суурин босч байлаа. МӨЭ 200 оноос скифийг сармат залгаж удалгүй баруун хойноос гот нүүн иржээ. Готыг Азиас ирсэн хүн аймаг 380 онд хөөж араас нь VII зуунд булгар, дараа нь хазар зэрэг түрэг угсаатан ирж Украины дорно өмнөд нутагт суужээ. Харин Украины өрнө умард нутагт слав угсаатан байсан бөгөөд тэдгээр хэдэн аймгийг полян, древлян, северян, бужан гэсэн нэрээр ялган судалсан.

XI зууны Киевийн Русь

IX зуунаас дорнод славчууд анхны төрт улсаа байгуулж эхэлсэн. Рюрик хэмээх варяг (умардын усчин, худалдаачин аймаг) хүн байгуулсан гэдэг бөгөөд Новгородод (862—882) эзэн суусныг хүү Олег нь залгаж Днепр мөрнөөр урагшилж Киевт (882—1240) төвлөжээ. Үнэндээ олон аймгийн холбоо байсаныг Киевийн их гүн толгойлдог байв. 988 онд Киевийн Владимир их гүн (980–1015) Византаас христийн шашныг (үнэн алдартны шашин) залж улсын шашин болгосон бол түүний хүү Цэцэн Ярослав (1019–1054) сүм дуган, номын сан, «правда роусьскаΙа» (Русийн үнэн) гэсэн хууль цааз гаргаж улс иргэд ээ авч явжээ.

Печенегт цохиулаад русийн хүч суларсан бөгөөд Украин орны дорнод нутагт кипчак аймаг орж иржээ. Киевийн Русь Владимир Монамах (1113–1125)-аас хойш үндсэндээ бутарч, нүүдэлчин аймгийн дайралтад ихээр өртөн суларч ухраад 1169 оноос хойш их гүн Владимир балгаснаа суудаг болсон ба эцэстээ 1240 онд Бат хааны удирдсан монгол цэрэг Киевийг шатааж нэгэн үеийг дуусгасан.

1619 он. XIV зуунаас Украины ихэнх нутаг Литва, Польшийн мэдэлд орсон

Хуваагдсан газар

[засварлах | кодоор засварлах]

Зүчийн улс Украины зүүн өмнөд хэсгийг хянаж байсан бөгөөд төв болон баруун хэсэгт слав ноёд урьдын адил байж Алтан ордод алба барьж байлаа. 1321 онд Литвын Гедемин гүн Ирпень голын эрэгт дорнод славын цэргийг ялж Киев, Переяславль, Белгород хотыг эзэлсэн бол 1340–1366 онд Польшийн III Казимир ван Галиц-Волынь нутгийг авчээ. Үүнээс Литва, Польш олонтоо халдаж байсаар их газрын эзэн суусан бөгөөд улмаар хот, суурин ч олныг үүсгэсэн юм. Үүний хажуугаар Алтан Ордны өвийг залгаж 1441 онд Хажи I Герай Крым хавийн газарт Крымын ханлигийг байгуулсан нь 300 гаруй жил оршин тогтнож байсан.

1569 онд Литв, Польшийн дээдэс ураг холбосноор Украины ихэнх нутаг Польш-Литвын хамтын нөхөрлөлийн эзэмшил болжээ. Энэ үеэс нутгийн ноёд польшуудыг дагаж католик шашинд ихээр орж байсан, нутгийн ард дарлагдаж байсан нь эргээд тэмцэл өдөөж XVI зуунд Польш, Крымын хилээр оросын казак анги бүрэлджээ.

Казак, Орос, Зөвлөлт

[засварлах | кодоор засварлах]
Хазагийн гетманы газар

Харц язгуурт казакуудыг Польш эхэндээ татарын эсрэг ашиглаж байсан бол Богдан Хмельницкийн удирдсан Запорожийн казак 1648—1654 онд Польшийн эсрэг босч өөртөө засах эрх бүхий гетманы ноёлох ёсыг үүсгэжээ. Гетман ноёны газар нутаг Украины төв хэсгийг хамаарч зуу гаран жил оршсон (1649—1764) бөгөөд Украин улс байх оршил суурь болжээ. Польш, крымын татар (Османы туркээр дэмжүүлсэн), Орос, казакийн (Оросыг түшсэн) газар нутгийн тэмцэл хурцдан 1657–1686 онд гучин жил байлдсаны эцэст Орос, Польш хоёр Украиныг баруун зүүн хэсэгт таллан хуваан авчээ. 1709 онд казакийн гетман Иван Мазепа (1639–1709) Шведтэй хамсаж Оростой дайтаад алуулсан ба Оросын хатан хаан 1764 онд гетман тодруулахыг болиулж шууд оросын харьяа болгов. 1772-1795 онд Польшийнх байсан баруун нутгаас Галицыг Австри, бусдыг Орос авсан төдийгүй 1783 онд Крым Орост нэгтгэгдсэн. Шинэ эзэлсэн газарт орос, Украинчууд шилжин суурьшиж Запорожье (1770), Кривой Рог (1775), Херсон (1778), Севастополь (1783), Николаев (1789), Одесса (1794), Луганск гээд олон хот үүсч хөгжжээ.

Тарас Шевченко

XIX зуунаас Украин хөдөө аж ахуйн орон байхаа больж хотжиж, үйлдвэржиж эхэлсэн. Украин хэлээр бүтээл туурвисан яруу найрагч Тарас Шевченко (1814–1861), эрдэмтэн, улс төрч Михаил Драгоманов (1841–1895) гээд Украин үндэстэн сэргэж босчээ. 1863, 1876 оны Оросын хатан хааны шийдвэрээр Украин хэлээр хэвлэн нийтлэхийг хориглож байв. Зууны төгсгөлд Драгоманов Украин нутаг Галицыг Австриас эргүүлэн авахаар хөөцөлдөж, тэнд тэмцэл өрнөж өөртөө засах эрх нь дээшилсэн ба XX зуунд Украиндаа нэгдсэн.

ЗСБН Украины газар нутгийн өөрчлөлт

Дэлхийн I дайнд Орос, Австри эсрэг тал болж орсон бөгөөд үр дүнд нь хоёулаа задарсан. 1917–1920 онд Украинд зорилго нь ижил болоод өөр тав зургаан улс үүсэхээр өрсөлдсөн бөгөөд 1919 онд нутгийн дорнод талд Харьковт төвлөн байгуулагдсан Зөвлөлт Украин шалгарчээ. 1934 онд Киевт нийслэллэсэн. Зөвлөлт Украин 1924 онд Зөвлөлт Орост нутаг өгч, 1939–1940 онд Польш, Румын, Чехословакаас нутаг авсан ба 1954 онд Украин Орос оронд нэгдсэний 300 жилийн ойгоор Крымыг шилжүүлэн авсан байна. 1932–1933 онд хэдэн сая хүн өлсөж үхэж байв. Дэлхийн II дайнд Украин галын шугам болж их хохирсон бөгөөд 5–8 сая хүнээр хорогдсон гэдэг.

Дайны дараа Украин аж үйлдвэржсэн бөгөөд төмөрлөгийн хүнд аж үйлдвэр, армийн зэвсэг техник, өндөр технологийн үйлдвэр хөгжиж ЗХУ-ын нийт бүтээгдэхүүний 20–33 хувийг хийж байв. Украинаас Никита Хрущёв, Леонид Брежнев зэрэг нам төрийн тэргүүн, тамирчин, урлагчин, эрдэмтэн гээд олон алдартан төрж гарсан. 1986 онд Чернобылийн АЦС дэлбэрч дэлхий дахиныг сэрээж байлаа.

Улбар шар хувьсгал

1991 онд ЗХУ задарч ТУХН болгох, Украиныг тусгаар улс болгох бүх нийтийн санал асуулга Украинд болж 70, 90 хувиар тус тус дэмжигдэв. 1991 оны VIII сарын 24-нд Зөвлөлт Украины Дээд Зөвлөлөөс Украин улс тусгаар тогтносныг зарлан тунхаглаж, XII сарын 8, 21-нд Украины ерөнхийлөгч Леонид Кравчук Орос болон Беларусийн удирдагч нарын хамт ЗХУ-г задлан бутаргах, ТУХН-ыг үүсгэх Гэрээнд гарын үсэг зурсан.

Тусгаар Украин бусдынхаа адил шилжилтийн хямралд орж, үнийн огцом өсөлт, эдийн засгийн огцом бууралттай 1990-ээд оныг үдсэн. 1996 онд Леонид Кучма улсын ерөнхийлөгч болсон ба төрийн хэлбэрийг холимог бүгд найрамдах засаг болгож шинэ Үндсэн хуулиа баталжээ.

Орост нэгдэхийн төлөө Донецкийн цуглаан

Шинэ зуунд Украины ард түмэн хоёр тийш зүтгэв. 2004 оны ерөнхийлөгчийн сонгуулиар Орос улстай найрсаг Виктор Янукович ялсан боловч Европын холбоо рүү зүтгэсэн Виктор Ющенког дэмжсэн олон түмэн «Улбар шар хувьсгал» хэмээгдсэн их жагсаал, цуглааныг үүсгэснээр дахин сонгууль явуулахад Ющенко дийлж 2005 оны эхнээс ерөнхийлөгч болсон. Орос шатдаг хийн нийлүүлэлтээр хавчиснаас 2010 онд Виктор Янукович сонгогджээ.

2013 оны 11 дүгээр сард Ерөнхийлөгч В.Янукович Украин-Европын холбооны хамтран ажиллах гэрээг батлахыг больж, харин Оросоос их хэмжээний зээл хөнгөлттэй авахаар болсонд украйн-орос, баруун-зүүн нутгийнхны эрх ашиг дахин зөрж урьдын адил украйнчууд нь Тусгаар тогтнолын талбайд цугласан («Евромайдан»). 2014 оны 2 дугаар сард Янукович аргагүйдэн Орос зугтан руу дүрвэж жагсагчид төрийн эрхэнд гарчээ. Гэтэл зай өгөлгүй орос үндэстэн олонхийг эзэлсэн Крым, Севастопольд Украинаас салж Орос улсад нэгдэх үйл явц огцом амжилттай бүтээд зогссонгүй дорнод хязгаарын Донецк, Луганск мужид мөн ижил зорилготой дайн эхэлсэн. 2022 оны 2 дугаар сарын 24-нд ОХУ Донецк, Луганск дахь иргэдээ хамгаалах нэрээр Украин руу довтлон оров.

ОХУ 2014 онд Крымийг өөртөө нэгтгэсэн. 2022 онд Орос-Украины дайн Украины эх газрыг хамарч, Орос Украины зүүн өмнөд хэсгийн ихэнх хэсгийг өөртөө нэгтгэв.

  1. "Law of Ukraine "On ensuring the functioning of Ukrainian as the state language": The status of Ukrainian and minority languages". 20 October 2020.
  2. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named Ethnic composition of the population of Ukraine, 2001 Census
  3. Особливості Релігійного І Церковно-Релігійного Самовизначення Українських Громадян: Тенденції 2010-2018 [Features of Religious and Church - Religious Self-Determination of Ukrainian Citizens: Trends 2010-2018] (PDF) (украин хэлээр), Kyiv: Razumkov Center in collaboration with the All-Ukrainian Council of Churches, 22 April 2018, pp. 12, 13, 16, 31, Архивласан (PDF) огноо 26 April 2018
    Sample of 2,018 respondents aged 18 years and over, interviewed 23–28 March 2018 in all regions of Ukraine except Crimea and the occupied territories of the Donetsk and Luhansk regions.
  4. "Ukraine". The World Factbook (англи хэлээр). Central Intelligence Agency. 23 March 2022.
  5. Jhariya, M.K.; Meena, R.S.; Banerjee, A. (2021). Ecological Intensification of Natural Resources for Sustainable Agriculture. Springer Singapore. p. 40. ISBN 978-981-334-203-3. Татаж авсан: 31 March 2022.
  6. United Nations. "Population, including UN projections, 2023". Татаж авсан: 25 February 2023.
  7. 7.0 7.1 7.2 7.3 "Report for Selected Countries and Subjects". IMF.
  8. "GINI index (World Bank estimate) - Ukraine". data.worldbank.org. World Bank. Татаж авсан: 12 August 2021.
  9. "Human Development Report 2021/2022" (PDF) (англи хэлээр). United Nations Development Programme. 8 September 2022. Татаж авсан: 8 September 2022.
  10. Net, Korrespondent (18 October 2011). Рішення Ради: Україна 30 жовтня перейде на зимовий час [Rada Decision: Ukraine will change to winter time on 30 October] (украин хэлээр). korrespondent.net. Татаж авсан: 31 October 2011.
  翻译: