Jump to content

Чианг Май

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Чианг Май хот

Чианг Май (тай. เชียงใหม่, англи. Chiang Mai)— Тайланд улсын умард хэсэгт орших ижил нэртэй аймгийн төв суурин бөгөөд тус улсын хоёр дахь том хот юм. Тус хот нийслэл Бангкокоос умард зүгт 700 км орчим орших бөгөөд 2022 оны байдлаар 1,2 сая хүн амтай хот.

Чианг Май хот нь тус улсын эртний соёлын төв гэдгээрээ алдартай бөгөөд аялал жуулчлалын төвүүдийн нэг юм. Энэ хотод Тайландын хамгийн том дээд боловсролын байгууллагуудын нэг болох Чианг Май их сургууль байрладаг.

Энэ хотыг 1292 онд Ван (сүүлд хаан) Менграй үүсгэн байгуулжээ. Хотын нэр нь "шинэ цайз" гэсэн утгатай бөгөөд Менграй Харипунжая (Тайландын хойд хэсэгт) Мон хаант улсыг ялсны дараа Ланнатай хаант улсын нийслэлийг Чан Рай хотоос энд нүүлгэн шилжүүлсэн байна. Менграй хаан Бирмийн довтолгооноос хамгаалахын тулд хотыг тойруулан хэрэм босгож байжээ.

1556 онд тус хотыг Бирмчууд эзлэн авч, 1774 он хүртэл хяналтандаа байлгаж байжээ. 1774 оноос хойш Таксин хаан Бирмчүүдээс эргүүлэн авснаар Чианг Май Сиамын нэг хэсэг болжээ. Үүний дараа хот хөгжиж эхэлсэн бөгөөд нийслэл Бангкокийн дараа тус улсын хоёр дахь чухал хот болсон байна.

Чианг Май нь Тайландын бусад хотуудтай автобус, галт тэрэг, агаарын замаар холбогддог. Төмөр замын буудал нь Бангкокоос өдөрт 5 зорчигч тээврийн галт тэрэг хүлээн авдаг. "Чианг Май олон улсын нисэх онгоцны буудал" нь хотын дотор байрладаг бөгөөд орон нутгийн болон олон улсын агаарын тээврийн компаниудад үйлчилдэг байна.

Энэ хотод модон сийлбэр хийдэг гэдгээрээ алдартай. Мөн Чианг Май хотод уламжлалт цаасан шүхэр, мөнгө, хүрэл эдлэлийн үйлдвэрлэл мөн хөгжсөн. Энэ нь мод бэлтгэх төв (гол төлөв тик мод) байдаг. Хүнс, тамхины үйлдвэрүүд, уламжлалт гар урлалын үйлдвэрлэл хөгжсөн юм.

  翻译: