Jump to content

Чихрийн шижин

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Чихрийн шижин өвчинтэй тэмцэх өдрийн билэгдэл "Цэнхэр дугуй"

Чихрийн шижин (Латин: diabetes mellitus, англи. diabetes) нь хүний биеийн нойр булчирхай хангалттай хэмжээний инсулин боловсруулж чадахгүй, эсвэл боловсорсон инсулин нь бие эсүүдэд нөлөөлж чадахгүй болсон үед үүсдэг бодисын солилцооны бүлэг өвчин. Чихрийн шижингийн үед хүний цусан дахь сахарын хэмжээ өндөр болдог. Цусан дахь сахарын төвшин их байхын сонгодог шинж тэмдэгүүд нь, их шээх (полиури), их уух (полидипси) ба идэмхий (полифаги) болдог.

Өнөөдөр дэлхий дээр энэ өвчнөөр өвдсөн хүний тоо 347 саяд хүрээд байгаагаас Монголд 7000 нь байдаг гэсэн тоо баримт байдаг аж. Гэхдээ албан бус тоогоор манай улсад 60000-80000 өвчтөн байдаг гэж үзэж байна.

  • Жил бүр энэ өвчнөөр долоон сая хүн шинээр оношлогдож байна.
  • Жил бүр энэ өвчний улмаас 3,8 сая хүн хорвоог орхиж байна.
  • Чихрийн шижин өвчний өвчлөл өндөртэй 10 орны долоо нь хөгжиж буй улсууд.
  • Чихрийн шижин өвчтэй хүмүүсийн тал нь 40-59 насныхан. Тэдний 70 гаруй хувь нь хөгжиж буй оронд амьдарч байна.

Ийм байдлаар цаашид үргэлжилбэл 2025 он гэхэд энэ өвчнөөр өвчлөгсдийн тоо 380 саяд хүрнэ гэсэн тооцоо байдаг. Манай орны хувьд 2005 оны судалгаагаар 8.2 хувийн тархалттай байна.

Шалтгаанаар нь
Чихрийн шижин өвчний тархалт
  • 1-р хэлбэрийн чихрийн шижин(ЧШ Хэв шинж 1)
  • 2-р хэлбэрийн чихрийн шижин(ЧШ Хэв шинж 2)
  • Хоёрдогч чихрийн шижин
  • Жирэмсний чихрийн шижин
Зэргээр нь
  • Хөнгөн
  • Дунд
  • Хүнд
  • 1-р хэлбэрийн чихрийн шижин - Инсулины туйлын дутагдал (нойр булчирхайн үйл ажиллагааны алдагдалтай холбоотойгоор үүснэ. Үүний улмаас цусан дахь сахарын хэмжээг зохицуулдаг инсулин нэртэй дааврыг ялгаруулахаа больдог. Ихэвчлэн бага насны хүүхэд)
  • 2-р хэлбэрийн чихрийн шижин - Инсулины харьцангуй дутагдал (инсулиний ялгаралт хэвийн байдаг ч биеийн эсүүд инсулинийг мэдрэхээ байдаг. 2-р төрлийн чихрийн шижин нь голдуу 35 буюу түүнээс дээш насныханд илэрдэг). Энэ нь хамгийн түгээмэл бөгөөд Хойд Америкын чихрийн шижинтэй хүмүүсийн 90% нь 2-р төрлийн шижинтэй байжээ, ялангуяа Америкийн цөөнх хувийг эзэлдэг Латин-Испани, Африк-Америк, Ази, Индианчууд болон Ази Номхон Далайн орнуудаас гаралтай хүмүүс.

Энэ бүлгийн эхэнд дурдсаны дагуу сүүлийн үед хүмүүс маш их таргалж, ямарч дасгал хөдөлгөөн хийхгүй байгаагийн улмаас чихрийн шижинтэй хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа билээ. Яаг үнэндээ сүүлийн үед 2-р төрлийн чихрийн шижинтэй хүүхдүүдийн тоо маш их нэмэгдэж байна. Мөн 2-р төрлийн чихрийн шижин нь үе удмаар дамжин илэрдэг бөгөөд хүмүүс удам судараа мэдэж байх нь чухал хэрэг. Гэхдээ чихрийн шижиний гол буруу нь нойр булчирхайнд байгаа бета эснүүдэд биш юм. Чихрийн шижин нь голдуу хүний биеийн зарим хэсэгт байршилж байдаг инсилун хүртэхүйгээс болж бий болдог, ялангуяа булчингийн эснүүдэд. Энэ тохиолдолд цусанд байгаа глюкоз эснүүдэд очихоо больж цусан дахь глюкозны хэмжээ ихсэдэг. Хэдийгээр нойр булчирхай нь үүнтэй тэмцэхийн тулд инсулин гаргадаг боловч хязгаарлалттай ажилдаг. Иймээс тухайн өвчиний үеэр хэдийгээр хангалттай инсилуны хэмжээ биенд байгаа боловч цусан дахь глюкозны хэмжээ хэт их байдаг. Ингээд аажмаар нойр булчирхай нь инсулин гаргахаа больж эхэлдэг. Ер нь бол 2-р төрлийн шижинтэй хүмүүсийн үе удам таргалахаас сэргийлж, өөх тос ихтэй мах бага идэж, байнга дасгал хийж байвал сайн. Мөн цусан дахь гомосистений түвшинг тогтвортой байлгахын тулд витамин Б-6, фолат болон витамин Б-12 хангалттай хэрэглэж байвал сайн. (Гомосистений талаар дэлгэрэнгүй мэлэхийг хүсвэл 10-р бүлгийг харна уу)

2-р төрлийн чихрийн шижиний 80 гаруй % нь таргалалттай холбоотой байдаг (Ялангуяа гэдэсний таргалалт). Гэхдээ цусан дахь чихрийн хэмжээний ихсэлт шууд таргалалтаас болдоггүй. Гэхдээ туранхай ч хүн 2-р төрлийн шижинтэй болдог. Таргалсанаар ердөө л инсулины эсрэг тэмцлийг биен дахь өөх тосны хэмжээ нэмсэн байна.

Таргалалттай холбоотой 2-р төрлийн чихрийн шижин нь турсанаар алга болдог, учир нь өөх тосоо хайлуулсанаар инсулины эсрэг тэмцдэг амьтны тосны эснүүд нь жижигэрч хүний биенд хэрэгтэй гормон гаргаж эхэлдэг. Энэ гормон нь глюкозны эсрэг инсулины үйл ажиллагаанд тус үзүүлдэг аж. Иймээс чихрийн шижинтэй хүмүүс турах л хэрэгтэй. Мөн амаар эм уух нь өвчинг намдаахад үр дүн үзүүлнэ. Жишээлбэл элэгний глюкоз боловсруулдаг үйл ажиллагааг багасагдаг эмнүүд байна.

  • Шинж тэмдгийн чихрийн шижин - үндсэн өвчин бус өөр өвчний суурин дээр үүсч буй эмгэг
    • нойр булчирхайн удамшлын эмгэг
    • Эмийн болон химийн бодисын нөлөөлөл
    • Халдвар
    • Дархлал тогтолцооны урьдал өөрчлөлт
    • Таргалалт
    • Нойр булчирхайн өвчин, хорт хавдар, нойр булчирхайн үрэвсэл
    • Хэвлий, тархины гэмтлүүд зэрэг
  • Жирэмсний чихрийн шижин - жирэмсний явцад эмэгтэй хүний цусанд сахар ихэсдэг. Нэгэнт ихэссэн сахарын хэмжээ буурахгүй тохиолдолд чихрийн шижингээр өвдөх магадлал ихэснэ.

Гарч болох шинж тэмдгүүд

[засварлах | кодоор засварлах]
  • Ам цангах, хатах
  • ойрхон шээх
  • ядарч сульдах, турах
  • шарх удаан эдгэрэх, өвчлөмтгий болох
  • хараа муудах
  • Нойронд муу болох
  • Арьс загатнах
  • Нэгдүгээр хэлбэрийн чихрийн шижингийн үед заримдаа бие илэрхий сулран, хэвлийгээр өвдөх, бөөлжүүлж, амнаас ацетон үнэртэх /кетоацидоз/ зэрэг шинж тэмдэг илэрсний дараа биеийн байдал эрс мууддаг. Хэрэв кетоацидоз үүсэн үед яаралтай оношлон, богино хугацаанд арилгахгүй бол хүн ухаан алдаж, улмаар үхэх аюултай.
  • Хоёрдугаар төрлийн чихрийн шижин нь гол төлөв удаан хугацаанд аажмаар үүснэ.
  • Инсулин дутагдсан үед бие махбод глюкозыг шингээж чадахаа байснаар, глюкоз нь цусанд хуримтлагддаг. Глюкозын илүүдэл нь шээсээр ялгарч, олон удаа шээс хүрнэ. Улмаар шингэн их хэмжээгээр алддаг тул байнга ам цангаж, ус, шингэн зүйл ихээр хэрэглэхэд хүргэнэ. Чихрийн шижин нь нүүрс усны солилцооны хямралд хүргэсний улмаас бие махбодид явагддаг амин чухал бүх л процессүүд хямарна.
  • Эмнэлзүйн шинж илэрвэл эмчид хандах
  • өлөн үеийн цусны сахар тодорхойлох
  • глюкозын ачаалалтай сорил хийх
  • Шээсэнд кетоны бие ба глюкоз илрүүлэх шинжилгээ.
  • Цусан дахь гликозилчлагдсан гемоглобиныг хэмжээг тодорхойлно
  • Цусан дахь инсулин ба С-пептидийг тодорхойлно. Чихрийн шижингийн нэгдүгээр хэлбэрийн үед инсулин ба С-пептид харьцангуйгаар багасна, харин хоёрдугаар хэлбэрийн үед хэвийн хэмжээнд байна.
  • Сургалт
  • Хоол
  • Идэвхитэй хөдөлгөөн
  • Сахар бууруулах эмийн эмчилгээ
  • Инсулин эмчилгээ
  • Бөөрийг шалгана

1-р хэлбэрийн ЧШ-ийн эмчилгээ энэ үед идэвхитэй хөдөлгөөн, хоол эмчилгээ, сургалт инсулин эмчилгээг хавсран явуулна. хоол эмчилгээний ерөнхий зарчим:

  хурдан шингэцтэй хоолийг хориглоно.(нүүрс ус агуулсан хүнснүүд жишээ нь элсэн чихэр зөгийн бал, чихэрлэг ундаа, бялуу, жигнэмэг)
  хоногийн илчлэгийг

Хурц хүндрэл гэдэг нь

  • сахар ихдэлт - Сахар ихдэлтийн ком гэдэг нь уг өвчин оношлогдохгүй, тухайн хүн мэдэхгүй эсвэл хоолны дэглэм барихгүй, сахар бууруулах эмчилгээ хийлгэхгүй байгаа тохиолдолд сахар ихсэж ком-д орж ухаан алдах
  • Сахар багадалтын комууд – сахар багадалтын ком гэдэг сахараа хяналгүйгээр сахар бууруулах эмийн тунг хэтрүүлж уух удаан өлөн байх зэргээс шалтгаалан ком-д орохыг хэлнэ.

Энэ 2 хүндрэлийн тухай ЧШӨ-тэй хүн болон ар гэрийнхэн заавал анзаарч мэдэж байх ёстой.

Архаг хүндрэлүүдэд

  • бөөр, бөөрний архаг дутагдалд орох
  • нүд сохрох
  • хөлний хүндрэл орно.

Судасны хүндрэлийн улмаас хөлөө тайруулах, зүрхний шигдээс болон зэрэг хүндрэлүүд үүсдэг.

Урьдчилан сэргийлэх

[засварлах | кодоор засварлах]
  • Эрүүл зөв хооллох хоолны жор хийж мөрдөх
  • Идэвхитэй дасгал хөдөлгөөн хийх, иог,
  • Илүүдэл жингүй байх, илүүдэл жинтэй бол түүнийгээ хасах
  • Хорт зуршлаас татгалзах

Жил бүрийн 11 сарын 14-ний өдрийг 1991 оноос эхлэн дэлхий даяар чихрийн шижин өвчинтэй тэмцэх өдөр болгон зарласан.

 Commons: Diabetes mellitus – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Чихрийн шижин – Энэ үгийг тайлбар толиос харна уу
  翻译: