Jump to content

CAD

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
2D CAD техникийн зураг (могой араат хөтлүүрийн хайрцаг)
3D CAD загвар (моделл)
CAD-ын энгийн процедур
Онгоцны хөдөлгүүр 3D CAD зургыг хөдөлгөөнд оруулaн симуляц хийсэн байдал
Хамгийн хялбаршуулсан 3D CAD-ын програм SketchUp-аар зурсан барилгын дизайн

CAD (анг. computer-aided design [kəmˈpjuːtə ˈeɪdɪd dɪˈzaɪn], монг. компьютерын тусламжтай зураг эсвэл компьютерын тусламжтай зохион бүтээх гэдэг нь ямар нэг бүтээгдхүүнийг ЦМБ -ийн ашиглан зохион бүтээхийг хэлнэ. Анхандаа CAD гэдэг нэршлийг хэрэглэхдээ компьютерыг туслах материал болгон техникийн зураг зурахыг хэлдэг байв. Өнөөдөр CAD-хэрэглээний программуудын мэргэжилтний систем нь техникийн зохион бүтээх шийдэл гаргахад хэрэглэгдэж байна. Өнөө үед бараг бүх CAD-хэрэглээний программуудад 3 дахь хавтгай (3D - огторгуйд) нэмэгдсэн. Тиймээс CAD-г мөн огторгуйн биетийн хийсвэр загварыг компьютерын туслалцаатай гаргах сургалт ч хэмээн нэрлэдэг. Энэ загвараас техникийн зургаа хөрвүүлэн гаргаж авдаг. Үүний давуу тал нь бэлэн болсон 3D загвараа техникийн зураг болгон хөрвүүлэхдээ дурын хавтгайд олон дахин давтан проекцлох боломж юм.

CAD-н хэрэглээ нь техникийн ихэнх салбарт хэрэглэж байна. Үүнд: Архитектор, барилгын инженерийн салбар, механик инженерийн салбар, цахилгаан техник гэх мэт мэргэжлийн салбар болон эдгээрийн хослолоос эхлэн бүр шүдний эмчилгээний техник хүртэл орно.

Tехникийн үндэс

[засварлах | кодоор засварлах]

CAD техникийн зураг: 2D-CAD

[засварлах | кодоор засварлах]

CAD бол анх техникийн зураг зурах туслах хэрэгсэл байсан. Техникийн объектыг зөвхөн компьютерын туслалцаатай зурах биш харин 3-тэнхлэг бүхий хавтгайд биетийн загварыг гарган, 2D-г нэмэлт техникийн зураг зурах зориулалттайгаар хэрэглэх болсон.

2D-CAD-системийн тусламжтайгаар зураг зурах процесс нь яг л гараар зурахтай адил биетийн харагдац болон зүсэлтийг л хийдэг бөгөөд ялгаа нь орон зайн хувьд сунасан буюу орон зайн хэмжээнд хязгаарлагдахгүй зурах боломжтой.

Урьд нь гараар зурдаг байсан янз бүрийн техникийн зургийн зурааснуууд CAD-системд мөн үндсэн элемент болон хэрэглэгддэг. Үүнээс "урьдчилан" бэлдсэн системийн суурь объектууд болох шулуун, тойрог, эллипс, поли шулуун (олон өөр өөр чиглэлтэй шулууны нийлэмж), сплайн зэрэг бүрдэнэ. Эдгээр объектуудын дотоод дүрслэл нь вектор чиглэлд суурилдаг учир тэдгээрийн зөвхөн параметр л хадгалагдана (жишээ нь нэг шулууны зөвхөн 2 төгсгөлийн цэг эсвэл тойргийн төв цэг болон радиус). Энэ маягаар компьютерын хадгалах багтаамжийн хэрэглээг бага байлгадаг (Пикселграфикээс яг эсрэгээр гэсэн үг). Тиймээс объект маш бага мэдээллийн сангаас (анг. Date) бүрдэнэ.

Объектед мөн өнгө, зураасны төрөл болон зураасны өргөн гэх мэтийг сонгон нэмэх боломжтой. Техникийн зургийг CAD-р зурах явцад зурах багаж гэж нэрлэгдэх хэрэгсэлээр зургийг өөрчлөх, хэмжилт хийх эсвэл бичиглэх зэрэг нь гараар зураг зурахтай бараг л адил. Багажнууд нь объектыг үүсгэх, байршуулах, өөрчлөх болон устгах, туслах шулуун ашиглан зурах, тодорхойлсон цэгүүдийг олох (жишээ нь шулууны эхлэл болон төгсгөлийн цэг эсвэл шулууны төв цэг, тойргийн төв цэг, радиус г.м.), перпендикуляр шулуун зурах, тангент болон зүсэлтийн талбайн тэмдэглэгээ зураас гэх мэтийг зурахад хялбарчлах боломжуудыг олгодог. Зургийн нарийвчлалын хэмжээс өндөртэй (жишээ нь 0,0001 нарийвчлалтай) учир сонгодог зураг зурах аргаас (гараар зурах) давуу талтай. Тодорхой шулуун шууд бусаар зурсан тохиолдолд түүний хэмжээсийг тооцон олох шаардлагагүй харин техникийн зургаас шууд харах боломжтой.

Дүрслэлийн стандарт болон давтагдах хэсгийг бэлэн загварын санд (библиотек) оруулж болох ба тэндээс шууд татан авч хэрэглэх буюу нэмж оруулах боломжтой. Хэсэгчилсэн томруулалт (Zoom) хийн дүрслэх боломжтой бөгөөд энэ нь дэлгэцийн бага нягтралд (1600x1200 Пихел нь CAD-хэрэглээнд бага нягтралд орно) ямар нэг сөрөг нөлөө байхгүй.

Техникийн зураг: 2½D-CAD

[засварлах | кодоор засварлах]

Орон зайд биетийг зураасаар дүрслэн харуулж болно. Ийм зураасыг жишээ нь квадратын ирмэг гэж нэрлэнэ. Гэхдээ биетийг илүү сайн тодорхойлон харуулахын тулд эзэлхүүн болон гадаргуугийн талбай мөн физик шинж чанарууд хэрэгтэй. Эдгээр шинж чанарыг агуулаагүй зурагдсан зургийг ихэвчлэн 2½D-загвар гэж нэрлэдэг. Жишээ нь квадрат зурахдаа зөвхөн ирмэгийн зураас ашиглан зурах, түүнд ямар нэг гадаргуугийн талбай байхгүй, дотор тал нь хоосон хөндий зураг гэсэн үг. Шулууныг тодорхойлоxдоо биегүй, гэхдээ утас гэж нэрлэж болно. Тиймээс энэ төрлийн энгийн зураx CAD-загварчлалын аргыг шугаман- эсвэл ирмэгийн загвар гэхээс гадна утсан загвар (анг. wireframе) ч гэж нэрлэдэг.

3D-CAD-аар зурсан зураг нь хавтгайд (2D CAD) эсвэл орон зайд зурсан (2½D CAD) зургуудтай харьцуулахад харьцангуй өндөр шаардлага тавигддаг. Компьютерт эхлээд огторгуйд хийсвэр загвараа үүсгэнэ. Ингэхдээ зөвхөн геометрийн шинж чанараас гадна физик шинж чанарыг оруулах шаардлагатай. Геометрийн дүрслэлийг эзэлхүүний загвар (анг. Volumenmodell) гэх ба үүнд физик шинж чанар болох нягт, уян харимхайн коэффициент, зөвшөөрөгдөх хэлбэржилт- болон бутралын хүчдэл, дулаан болон цахилгаан дамжуулах чадвар, дулааны суналтын коэффициент болон бусад шинж чанарыг тодорхойлж өгсөний дараа биет-загвар гэж нэрлэдэг.

Биет загвар нь мөн бүтэц бүхий гадаргуугийн хавтгай болон харагдах шинж чанаруудыг агуулна. Ийм тодорхой тогтоож өгсөн биет загвар нь хийсвэрээр жигнэх, уян харимхай, хатуулаг болон дулааны өөрчлөлтөөр хувирах боломжтой. Түүний материалын шинж чанарыг тогтоож өгсөнөөр төгсгөлөг элементийн програмаар (анг. Finite-Element-Programm) хэлбэржилт болон бутралыг судлан шинжлэх боломжтой. Хэлбэржилт болон бутралыг гэрэлтүүлэх буюу өнгөөр илэрхийлэн шинж чанарыг судлан тогтоож болно.

Загварчлалын хөгжил

[засварлах | кодоор засварлах]
Загвар гаргах арга барил
Зарчим Тодорхойлолт
Ирмэг загвар / Утсан загвар Биетийн ирмэгийг математикийн аргаар утсан-загвар байдлаар дүрсэлдэг. Хэмжээ томтой талбайд харагдах хавтгай торолжсон утас хэлбэрийг үүсгэнэ. Хийсвэрээр тухайн биетийн ирмэг буюу тулгуур утсан холбоосууд дээр торон хийц буюу даавуугаар бүтээсэн гэж сэтгэвэл тухайн биетийн гадаргуугийн талбайг дүрсэлж болно.
Хавтгайн загвар Биетийн хязгаарлагдах хавтгайнуудыг математикийн аргаар дүрслэн гаргадаг. Үүн дээр нэмэгдэн тухайн хавтгайн бүтцийг хадгална жишээ нь ямар хавтгай ямар өөр хавтгайтай хиллэж байна гэх мэт.
Эзэлхүүний загвар Биетийн тодорхойлогдсон талбайгаас гадна аль талд нь ямар талбай болон матер оршиж байгаа (ямар нэг талбай нь тухайн нийт эзэлхүүнд тодорхой хязгаарлах талбайгаар хязгаарлагдан оршдог) талаарx мэдээллийг хадгалдаг. Эзэлхүүн гэсэн тодорхойлолтонд тухайн биетийг нэвтрэн гарах эзэлхүүн болон дүрсэлсэн биетийн өөрийн эзэлхүүнээр тодорхойлогдоно.
Биетийн загвар Эзэлхүүний загвар дээр нэмэлт материал болон гадаргуугийн бүтцийн талаар мэдээлэлтэй бол биет загвар болно. Тэгэхээр биет-загвар нь ирмэгүүд, талбайнууд болон эдгээрт хамаарах эзэлхүүн бүхий геометрийн бус мэдээллүүдээс бүрдэнэ. Ийм загварууд нь физикийн загварчлалын (анг. Simulation) үндэс болох бөгөөд орчин үеийн бүхий л CAD-програмын багцад энэ модул болон багтсан байдаг.
Параметрийн моделл Энэ тохиолдолд тухайн геометр объектууд нь түүний бүрэлдхүүн хэсэг болох цэг, шулуунууд, муруй, эзэлхүүн, биет болон талбай нь хоорондоо тодорхой нөхцөл биелүүлэн түүнийхээ дагуу хоорондоо хамааралтайгаар харилцаанд орохыг параметрийн загвар гэдэг. Ингэснээр моделл нь өөрөө параметр хамааралд орох буюу өөр нэг биетийн параметр өгөгдлийн дагуу мөн өөрчлөгдөх боломжтой гэсэн үг. Жишээ нь ганцхан шураг зураад түүний бүрдүүлж бүх геометрийн бүрэлдхүүн хэсгийг ганцхан эрээсний диаметрээс хамааралтай болгон параметр бичээд тухайн шурагыг том жижиг хэмжээтэйгээр үүсгэх боломжтой. Энэ нь цаг хэмнэх, хадгалах зайг бууруулахаас гадна стандарт эд ангийн санг бий болгон түүнээс хэрэгтэй эд ангиа түргэн шуурхай авч хэрэглэх боломжуудыг олгодог. Параметр-моделын бас нэг чухал шаардлага нь хийсэн хийцээ шинээр өөр хэмжээтэй хийх боломжийг маш түргэн хугацаанд шалгах боломж юм. Үүний тулд тухайн биетийн параметрийг алдаагүй сайн бодож төлөвлөсөн байх нь хэрэглэгчийн буюу зохион бүтээгч инженерээс шууд хамааралтай.
Хийцийн түүхтэй параметрийн загвар Зохион бүтээх явцад тухайн объектыг үүсгэх олон алхам (нэгтгэх, зүсэх г.м.) болон геометрийн үндсэн элемeнт квадрат, цилиндр, конусаас гарган авдаг. Энэ бүх алхамууд нь тухайн биетийг зурсан түүх болон хадгалагдаж үлддэг. Үүнийг түүхэнд-суурилсан загварчлал гэдэг. Ийм загварчлалын ашигтай тал нь өөрчлөлт хийхэд уян хатан учир тухайн нэг алхамд буцан очиж засвар хийх боломжтой. Мөн энэ маягаар нэг хийцэд ганц хоёрхон өөрчлөлт хийн эцсийн бүтээгдхүүний олон өөр вариантыг гаргах боломжтой бөгөөд энэ нь тухайн CAD-систем болон түүний зохион бүтээсэн логикоос ихээхэн хамааралтай.

CAD-программууд нь хэрэглээ болон түүнийг хэрэглэх үйлдлийн системээс хамааран маш олон төрөл байдаг. Энэ талаар CAD-програмын жагсаалтаас үзнэ үү.

Mеханикийн CAD-Программуудыг дараах салбаруудад хэрэглэдэг:

Цахилгааны холболт

[засварлах | кодоор засварлах]

Дараагийн нэг хэрэглээний салбар бол цахилгаан холболт юм. Хамаарах программууд нь ихэвчлэн еCAD буюу EDA гэсэн нэр томъёонд харъяалагдана. Ялангуяа электроникийн ялтас, дамжуулагч эх хавтан, суурилуулалтын техник болон микросистем техник ихээр хэрэглэдэг.

Системээс хамааран мэдээлэл солилцоход бүх мэдээллийг дамжуулах боломжгүй. Цэвэр техникийн зургийн хувьд асуудал байхгүй боловч бичиглэл, хэмжээс, зүсэлтийн талбайн тэмдэглээ болон нарийн хийцтэй дүрслэлийн солилцоо хүндрэлтэй, яагаад гэвэл нэгдсэн стандарт байхгүй учир. Аж үйлдвэрлэлийн салбаруудын хооронд ч ихээхэн ялгаатай учир түүнийг нэгтгэсэн стандарт гаргах ихэд хүндрэлтэй байдаг.

Ихэнх зургийн программ өөрийн гэсэн файлын өргөтгөлтэй байдаг. Тиймээс өөр өөр төрлийн CAD-програмын хооронд файл солилцоход байнга асуудал дагалддаг. Зургийн файл солилцох, баримт болгон архивлах зэрэгт ихэнхдээ DXF гэсэн форматыг хэрэглэх ба энэ нь дэлхийн зах зээлд тэргүүлэгч Autodesk-н хэрэглэдэг формат юм. Файлуудын форматыг хооронд нь CAD-саармаг систем болон CAD-тусгай системийн гэж ангилдаг. CAD-саармаг системийн файлын форматад VDAFS, IGES, SAT, IFC, STEP болон онцгой хэрэглээний STL-интерфейс зэрэг орно. Файлын форматын тайлбар:

  • DXF - формат нь техникийн зураг мэдээллийн сан солилцоонд хэрэглэх ба энэ нь бүх CAD-системд хэрэглэж болох цорын ганц формат учир аж үйлдвэрийн стандарт болгон хэрэглэдэг.
  • DWF - (анг. Design Web Format) формат нь Autodesk-ээс анх интернэтээр мэдээлэл солилцоход зориулан гаргасан хэдий ч энэ нь төдийлэн өргөн хүрээнд хэрэглэгдэж чадаагүй.
  • VDA-FS - талбайн мэдээлэл солилцооны формат, германы автомашин үйлдвэрлэгчдийн холбооноос (герм. Verband Deutscher Automobilbauer) гаргасан формат ба энэ салбартаа үндсэндээ стандарт формат байсан.
  • IGES - 2D болон 3D (гадаргуу) файлын солилцооны формат бөгөөд ихэнх CAD-хэрэглээнд мэдээлэл солилцооны форматаар ашиглаж байна.
  • STL - Гурвалжингийн талууд дээр суурилсан загварууд. Ихэвчлэн Rapid Prototyping системийн мэдээлэл солилцоонд хэрэглэдэг.
  • STEP - Стандартчилагдсан файлын солилцооны формат ба олон улсын хооронд мэдээллийн солилцоо хийхэд зориулан хөгжүүлсэн. STEP формат нь геометр мэдээлэлд хамгийн тохирсон формат юм. Түүгээр ч зогсохгүй өнгө, эд ангийн нийлэмжийн бүтэц, харагдацууд болон загварын шинж чанаруудыг (Attribut) дамжуулан өгөх чадвартай. Гэхдээ техникийн зураг дамжуулах процесст л ашиглах зохистой.
  • VRML97 - ISO/IEC 14772 нь анх интернэтэд зориулан 3D-Стандарт болгон хөгжүүлсэн. Ихэнх 3D-загварчлалын багаж нь VRML-файлын импорт болон экспортыг хийх боломжтой.

"Computer-Aided Design" гэдэг нэр томъёолол анх 1950-д оны сүүлээр програмчлах системтэй (АПТ) холбоотойгоор бий болсон. Энэхүү програм нь тооцоолуурын тусламжтай NC машины (анг. numerical control) програм бичихэд зориулагдсан байв.

 Commons: CAD – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  翻译: