Комплаенс систем

Комплаенс систем

КОМПЛАЕНС СИСТЕМИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ


 “Комплаенс” үг нь “Compliance” гэх англи үгнээс гаралтай бөгөөд түүгээр:

Аливаа үйлдл(баримт бичиг, аудитын тайлан бэлтгэх зэрэг)-ийн эзэн, үйлдвэрлэгч эсвэл бүтээгдэхүүн ханган нийлүүлэгч аливаа хууль тогтоомж, хүлээн зөвшөөрөгдсөн практикийн дадал, нарийн зохицуулсан дүрэм, журам, тусгай стандарт эсвэл гэрээгээр заасан шаардлагыг биелүүлснийг гэрчлэх эсвэл баталгаажуулах явдал” гэж ойлгоно. 

Харин “Комплаенс систем” буюу “Комплаенс ажиллагаа” гэдэгт:

a)     байгууллагын төлөөлөгчид болон ажилтнууд нь хүчин төгөлдөр бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, дүрэм журам, горим болон практик дадалын шаардлагуудаа өдөр тутмын үйл ажиллагаандаа боловсруулах, нэвтрүүлэх, хэрэгжүүлэх ба хэрэгжилтийн хяналтаар хангах ажиллахыг;

b)     тухайн байгууллагын ажилтнууд ба түүний төлөөлөгчид хүчин төгөлдөр хууль тогтоомж болон дээрх эрх зүйн ба практик дадалын шаардлагуудыг далд зөрчиж байгаа эсэхийг илрүүлэх ажиллагаа гэж ойлгоно.        

Байгууллага эрсдэлээ багасгах, өөрийн төлөөлөгчид ба ажилтнуудын ёс зүй (business ethics), хувийн зан байдлыг төлөвшүүлэх зорилгоор дотооддоо комплаенс бодлого, хөтөлбөр, ажиллагсадын ёс зүйн дүрэм, комплаенс ажиллагааны журам, стандарт, удирдамжийг зорилго, үнэт зүйлсдээ нийцүүлэн батлах, тэдгээрийн хэрэгжилтийг хөтөлбөрийн дагуу комплаенс хяналтаар хангаж өгнө.

Комплаенс ажиллагааны бодлого, хөтөлбөр нэг байгууллагдаа маш сайн “үйлчилдэг” бол өөр байгууллагад түүний хэмжээ, үйл ажиллагааны онцлогоос хамааран нийцдэггүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Түүнчлэн, тухайн байгууллагын хэмжээ, үйл ажиллагааны онцлогоос үл хамааран аливаа байгууллага өөрийн зорилго, үнэт зүйлсийг үндэслэн комплаенс ажиллагааны хөтөлбөрийг зөв нутагшуулсан боловч комплаенс системийн сургалтын хөтөлбөр, санал гомдлын хариу үйлдэлтэй хөндлөнгийн систем, хяналт тайлагналын систем зэргийг хангаж өгөөгүй бол комплаенс ажиллагааны зорилго биелэхгүй юм.       

Үүнээс гадна, ямар ч төрлийн байгууллагад үр дүнтэй “маш сайн” гэгдэх комплаенс ажиллагааны хөтөлбөрийг нутагшуулсан боловч байгууллагын соёлтой уялдуулах ажлыг зохион байгуулахгүй бол дахиад л хэрэгждэггүй “шүүгээний чимэг” хөтөлбөр болж хувирах магадлал өндөр. Учир нь байгууллагын соёлтой уялдуулан комплаенс хөтөлбөрийг удирдлага өөрсдөө манлайлан удирдаж комплаенс ажилтныг чиглүүлбэл үнэн бодит хэрэгжилтээ олно.

Амжилттай хөтөлбөрийн нэг гол илрэл нь аливаа ажлын ёс зүйгүй эсвэл гарч болзошгүй зөрчлийг цаг хугацаа алдалгүй хөндлөнгийн санал гомдлын системийн дагуу мэдээллэх бөгөөд тухайн зөрчил даамжран илүү хохирол учруулахаас өмнө байгууллага дотроо арилгах, засаж залруулах ба урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахад оршино.  

Өнөөдрийн байдлаар манай орны байгууллагын хөгжилд олон зүйлийг гадаад орнуудаас “сайн туршлага нэвтрүүлэх” ажлын хүрээнд нэвтрүүлэн хэрэгжүүлж байна. Үүнд, сайн засаглалын зарчмууд (OECD principles), чанарын удирдлага (ISO 9001:2014), эрсдэлийн удирдлага (ISO 31000, ISO/IES 31010), дотоод аудит (ISO 19011), ханган нийлүүлэлтийн зохистой удирдлагын систем (ISO 28000), нийгмийн хариуцлага (ISO 26000), хүний нөөцийн зохистой удирдлага (ISO 30400), дотоод мэдээллийн аюулгүй байдал (ISO 27000), авилгын эсрэг удирдлага (ISO 37001) зэрэг олон улсын олон стандартуудыг нэвтрүүлэх нь байгууллагын хөгжилд нэн хэрэгтэйг ухамсарлаж эхлээд байна. Харин комплаенс системийн хувьд дээрх дурдсан удирдлагын олон улсын стандартуудыг нэвтрүүлэхдээ комплаенс удирдлагын системийг (ISO 19600) зэрэгцээ нэвтрүүлж эхлэхгүй бол тодорхой цаг хугацааны дараа “цаасан дээрх сайхан цагаан шувуу” болж хувирах өндөр магадлалтай юм.

Нөгөөтэйгүүр, гадаадын бизнесүүд манай бизнесүүдтэй ажиллахаасаа өмнө эдгээр олон улсын стандартуудыг нэвтрүүлсэн эсэхээс хамаарч “хамтран ажиллах уу үгүй юу” гэх асуудлаа шийдвэрлэдэг болжээ. Тиймээс манай байгууллагууд эдгээр олон улсын стандартуудыг “шаардлагтай болохоор нь нэвтрүүлнэ” эсвэл “тендерт оролцохдоо нэвтрүүлнэ” гэх өрөөсгөл ойголтоос салах хэрэгтэй ба одооноос хийж эхлэх нь зүйтэй гэдгийг анхааруулмаар байна.

ДОТООД АУДИТ ба КОМПЛАЕНС

Өнөөдрийн байдлаар манай байгууллагууд ДОТООД ХЯНАЛТ-ыг зөвхөн дотоод аудит эсвэл хөндлөнгийн аудитаар шалгуулах ажил гэж ойлгосон нь өрөөсгөл хандлага юм. Учир нь гадаадын бизнес байгууллагууд дотоод хяналтыг (Internal control) хоёр хэсгээс бүрддэг гэж ойлгодог ба үүнд 1) комплаенс систем ба 2) дотоод аудит гэнэ. Дотоод аудитын талаар одоо бид тодорхой хэмжээнд мэдээлэл мэдлэгтэй болчихлоо, харамсалтай нь комплаенс системийг одоохондоо Compliance гэх үгийн орчуулгын хүрээнд л ойлгодог нь олон нийтэд түгээмэл хэвээр байна. Тиймээс эдгээр хоёр олон улсын стандартыг салгаж ойлгох хэрэгтэй хэдий ч “нэг зоосны хоёр тал” гэдгийг ойлгох шаардлагтай байна. 


Үргэлжлэл бий ...

Gantulga Ravjir

Independent Consultant on External Affairs/Partnership Development

7 лет

Ялангуяа экспортын баримжаат эсхүл гадаадтай хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгаа дотоодын АНН-үүдэд ОУ-ын стандарт бүхий комплаянс зайлшгүй хийлгэсэн байх шаардлагатай гэж ойлгодог. Энэ нь зөвхөн компанийн ажилчид, маркетинг борлуулалт, HR төдийгүй, менежмент удирдлагын түвшинг мөн хамруулдгаараа бусад дотоод аудит, PMI зэрэг ойлголтооос илүү өргөн хүрээг хамардаг. Энэ ойлголтыг аливаа байгууллагын эрүүл мэндийн оношилгоо, эмчилгээ гэж үзэхэд буруудахгүй байх. Дотоодын "ТУСС" ХХК комплаянсыг өөрсдийнхөөрөө нутагшуулаад, бүр ОУ-ын сертификат энэ тэр авчихсан байна лээ. АНН-үүдийн эрүүл мэндийн оношилгоо, эмчилгээ гэдэг нэртэй. Сонирхолтой...

Oyuntugs Batbaatar

Public policy | Policy research | Public Health | Environment & Safety | Audit & Consulting | ISO & ESG

7 лет

Нийцлийг хангах гээд монголоор нь нэршмээр юм уу, гэж бодогдлоо. Хуулийн болон бусад шаардлагын нийцлийг хангах.

Чтобы просмотреть или добавить комментарий, выполните вход

Другие статьи участника Oimandakh Jamiyansuren