Jump to content

Агаарын даралт

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Агаарын даралтын далайд үзүүлэх даралт 15 жилийн дундаж 6, 7, 8, 12-р саруудад

Агаарын даралт — Дэлхийн гадарга болон Дэлхийн агаар мандал дотор оршиж буй бүх зүйлүүдэд үзүүлж буй даралтын нөлөөг агаарын даралт гэнэ. Агаарын даралт нь дэлхийн татах хүчний нөлөөгөөр үүсдэг, ө.х. агаар өөрийн жингээр дэлхий рүү татагдахдаа агаарын даралтыг үүсгэдэг. Агаарын даралтыг барометрээр хэмжих ба 0°С температурт, 760 мм мөнгөн усны баганатай тэнцэх хэмжээний агаарын даралтыг хэвийн агаарын даралт гэж нэрлэдэг. (Олон улсын стандарт атмосфер, 101.325 кПа).

1638 онд Тосканы гүн Флоренцийн цэцэрлэгт хүрээлэнг усан оргилууруудаар чимхийг хүссэн ба тэрээр усыг 10,3 метрээс өндөрт шүршиж чадаагүй байна. Ус яагаад илүү өндөрт гарахгүй байгаа шалтгааныг илрүүлэх ажил эхэлсэн. 1643 онд Эванжелиста Торричелли, нэлээд хүнд бодис болох мөнгөн усаар туршилт хийснээр, агаар өөрийн гэсэн жинтэй гэдгийг баталсан. Винченцо Вивианитэй хамт Торричелли агаарын даралтыг хэмжих анхны туршилтыг хийхдээ, анхны мөнгөн усны барометрийг зохион бүтээсэн (Торричеллийн хоолой гэж мөн нэрлэдэг).

Стандарт даралт

[засварлах | кодоор засварлах]

Химид 1982 оноос IUPAC-ийн зөвлөмжийн дагуу агаарын стандарт даралтыг яг 100 кПа гэж үзэх болсон. Агаарын даралт нь агаар мандлын шинж чанарыг илтгэдэг чухал үзүүлэлт. СИ систем даралтыг хэмждэг үндсэн нэгж нь паскаль (Па) юм. 1 Па = 1 Н/м2. СИ системийн дагуу бол 760 мм мөнгөн усны баганатай тэнцүү даралт нь 101325 Па эсвэл 101.3 кПа эсвэл 0,1 МПа даралттай тэнцэнэ.

Статикийн тэгшитгэл нь өндрөөс хамаарсан даралтын өөрчлөлтийг илтгэдэг:

-∆p=gρ∆z

Үүнд: p — даралт;
g — чөлөөт уналтын хурдатгал;
ρ — агаарын нягт;
∆z — үеийн зузаан.
Статикийн үндсэн тэгшитгэлээс дүгнэхэд, өндрийг нэмэгдүүлэхэд (∆z>0) даралтын өөрчлөлт эсрэг байна, ө.х. даралт буурна. Статикийн үндсэн тэгшитгэл нь, ∆z -ийн маш бага утгад үнэн байдаг. Иймд амьдрал дээр түүнийг агаарын даралтын өөрчлөлтийг тооцоолоход, агаарын үеийн зузаан нь нийт агаар мандлын зузаантай харьцуулахад маш бага үед л ашигладаг.

Далайн түвшнээр тооцох нь

[засварлах | кодоор засварлах]

Цаг агаарын мэдээ явуулдаг станц бүр агаарын даралтын үзүүлэлтэд далайн түвшний хэмжилтийн шилжүүлгийг хийдэг. Учир нь станцууд далайн түвшинтэй харьцуулахад янз бүрийн өндөрт оршдог ба тэднээс явуулсан мэдээллийг цаг агаарын зурагт тусгахад хүндрэл үүсгэдэг. Иймд нэгдсэн эталон цэгийг хэрэглэдэг - далайн түвшин. Шилжүүлгийг Лапласын хялбаршуулсан тэгшитгэлийг ашиглан хийдэг:

z2-z1=18400(1+λt)lg(p1/p2)

Ө.х. z2 түвшин дэх даралт ба температур мэдэгдэж байхад, далайн түвшин дэх даралтыг (p1) олж болно.

h өндөр дэх даралтыг, далайн түвшний даралт Po ба агаарын температураар T тооцоолох нь:

P = Poe-Mgh/RT

Үүнд: Po — далайн түвшний даралт, Па;
M — хуурай агаарын моль масс 0,029 кг/моль;
g — чөлөөт уналтын хурдатгал 9,81 м/с²;
R — универсал хийн тогтмол 8,31 Дж/моль.К ;
T — агаарын абсолют температур, К, T = t + 273, үүнд: t — температур °C;
h — өндөр, м.

Бага хэмжээний өндрийн хувьд 12 м тутам агаарын даралтыг 1 мм мөнгөн усны баганаар багасгадаг. Их өндрийн хувьд энэ харьцаа үйлчилдэггүй.

 Commons: Агаарын даралт – Викимедиа дуу дүрсний сан

Stub icon

Энэ уур амьсгал судлалын тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

  翻译: