Эрхэм нөхдөө, өнөөдрөөс эхлэн КОМПЛАЕНС-ын талаар би цуврал лекц нийтлэж байгаа тул сонирхон уу.

Эрхэм нөхдөө, өнөөдрөөс эхлэн КОМПЛАЕНС-ын талаар би цуврал лекц нийтлэж байгаа тул сонирхон уу.

КОМПЛАЕНС тогтолцооны тухай товч ойлголт

Өнөөгийн эдийн засаг, нийгмийн харилцаанд оролцож буй байгууллага, аж ахуйн нэгжүүд өөрсдийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор компанийн сайн засаглал, компанийн нийгмийн хариуцлага, хүний нөөцийн менежмент, дотоод аудит, эрсдэлийн удирдлага зэрэг компанийн сайн засаглалын олон хэрэгслүүдийг нэвтрүүлэхийн зэрэгцээ КОМПЛАЕНС хэмээх хэрэгслийг нэвтрүүлж эхлээд удаагүй юм. Комплаенс нь компанийн засаглалын шинэхэн эрх зүйн институт бөгөөд одоогийн байдлаар үндэсний болон олон улсын бизнесийн хүрээнд сүүлийн 30-д жилийн турш хүчээ авч байна.

Өнөөдрийн байдлаар манай улсад байгууллагын комплаенсын талаар судалгаа хийгээгүйн улмаас "комплаенс" гэх сайн засаглалын институтыг орчуулгын түвшинд ойлгодог нь нийтлэг байна. Тиймээс энэхүү компанийн сайн засаглалын нэгэн хүчтэй, нөлөө бүхий ТОГТОЛЦООГ бид зөвхөн “хууль, эрх зүйг мөрдөн сахиулах, хуульд нийцүүлэх” гэж тайлбарласнаар уг сайн засаглалын ухаагдахууныг буруу ойлгож өнөөдрийг хүрлээ. Гэтэл энэхүү институт нь аливаа байгууллагын хариуцлага, сахилга батыг бүрдүүлдэг амин чухал хэрэгсэл мөн бөгөөд үндэстэн дамнасан корпорациуд өөрсдийн дотоод хариуцлага, сахилга батыг КОМПЛАЕНС тогтолцоогүйгээр төсөөлөхөө больжээ.  

Аливаа байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлага өөрийн ДОТООД ХЯНАЛТЫГ сайжруулах үүднээс дотоодын болон хөндлөнгийн аудит, чанарын хариуцлага, компанийн нийгмийн хариуцлага, хүний нөөцийн менежмент болон эрсдэлийн удирдлага зэрэг сайн засаглалын хэрэгслүүд(tools)-ийг нэвтрүүлэхийн зэрэгцээ хариуцлагын түвшинг сайжруулах, сахилга батыг өдөр тутмын үйл ажиллагаанд бодитоор нэвтрүүлэх, аливаа зөрчлийг гарахаар нь "алдаагаа залруулах"-аас илүүтэйгээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах нь хамгийн оновчтой бөгөөд хэмнэлттэй болдогыг одоо л бид ухаарч байх шигээ. Тухайлбал, шахааны бизнес болоод өнгөрсөний дараа нь тухайн гэрээг цуцлах, түүнтэй холбогдох шүүхийн хэргийг шийдвэрлэх, торгууль төлөх, хөндлөнгийн хуульч, өмгөөлөгчийн зардал гэх мэт олон зардал гаргаад явах уу, эсвэл, тухайн шахааны бизнесийг үүсхээс өмнө гарах хууль тогтомж, тухайн байгууллагын дотоод дүрэм, журмын хийдэл, цоорхойг "билүүлж" тухайн байгууллагын ажилтнуудын дунд хариуцлагын тогтолцоог бодитоор тогтоох уу .. ... гэх асуудлыг бид ярина гэсэн үг. Гэвч комплаенс тогтолцооны давуу талуудыг монголын үлэмж дийлэнхи аж ахуйн нэгжүүд одоогийн байдлаар бүрэн ойлголтгүй эсвэл "хууль тогтоомж, дүрэм журамд нийцүүлэх ажиллагаа" гэх орчуулгын цар хүрээнд ойлгож байгаа нь хамарсалтай.

Өнөөдрийн байдлаар бид гадаадын бизнесүүдтэй хамтран ажиллая гэж л байвал олон улсын практик судалгаан дээр үндэслэн компанийн сайн засаглалын хэрэгслүүдийг байгууллагын түвшинд нутагшуулан, түүний эрх зүйн суурь болох комплаенсын үйл ажиллагааг эрх зүйн болон компанийн сайн засаглалын хүрээнд бүрэн зөв ойлголттой болох, аливаа байгуулага дотроо зөв нэвтрүүлэх ба цаашид аливаа уг тогтолцооны дагуу хариуцлага, сахилаг батын асуудлыг ярих ёстой юм. 

Үргэлжлэл бий ...

Чтобы просмотреть или добавить комментарий, выполните вход